Латех дээр монголоор бичих

За уншигч танд латех дээр монголоор бичих хэрэг гарч магадгүй юм. Энд хэрхэн шинэ бичгээр буюу криллээр бичих талаар анхлан суралцагчидад зориулан товчхон жишээ тавъя. Юуний өмнө үйлдлийн систем маань Ubuntu 10.04 ба texlive суулгасан болно. Суулгаагүй хүмүүс

sudo apt-get install texlive texlive-lang-mongolian texlive-lang-cyrillic texlive-latex-extra

гээд шеллээс суулгана.

Дараах код бол латех файлын агуулга юм.

\documentclass[10]{article}

\usepackage[utf8]{inputenc}
\usepackage[mongolian]{babel}

\author{Ай Пи}% зохиолч
\title{Латехтэй танилцсан түүх} % гарчиг

\begin{document}
\maketitle

\section{Өмнөх үг}
\section{Латех гэж юу вэ?}
\end{document}

Энэ файлаа tex өргөтгөлтэйгээр unicode буюу UTF8 кодчилолоор хадгална. Жишээ нь: tutorlatex.tex
tutorlatex гэдгийн оронд хүссэн нэрээ өгөөрэй.

Файлаа pdf рүү хөврүүлэхдээ доорх тушаалуудыг шеллээс оруулна.

latex tutorlatex.tex
dvips tutorlatex.dvi -o tutorlatex.ps
ps2pdf tutorlatex.ps

Эсвэл доорх тушаалаар шууд pdf файл үүсгэж болно.

pdflatex tutorlatex.tex

Эхний ээлжинд криллээр бичсэн pdf файлтай боллоо. Дараагйин нийтлэл дээрээ хэрхэн шелл скрипт ашиглан pdf рүү хөврүүлэх талаар бичих болно.

засалт 2012.02.11: Пакетуудийн суулгах дараалалыг өөрчилөв.
засалт 2012.05.02: dvips tutorlatex.tex -г dvips tutorlatex.dvi болгов.

Advertisements

One thought on “Латех дээр монголоор бичих

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s